2007-09-19
Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*
Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*

нутгийн бараа ээжийн үнэтэй

ариухан шороогоо алгандаа дээдэлсэн алтан нутаг аавын түшигтэй...



түүхий цагаан тоосгон байшингууд, хашаанууд... бүхэлдээ сумын төв маань тийнхүү шавраар босжээ...

би сум уруу наадмын гурван өдөр явган хүрч ирдэг байлаа... улаан эргээс хойшоо, голын хөндийг дагаж баруун талыг нь барьж алхсаар Цагаан Чулуутад зусаж буй гэртээ хүрнэ. маргааш өглөө нь түрүүнийхээ замаар буцаад сум уруу... хурдны морь унах нас болоогүй тул гологдож, хонинд явах ээлж хүлээх насанд хүрээгүй жаал хүү... тийн ийш тийш зөвхөн явган гүйдэг байлаа ганц би ч биш үеийнхэн маань...

тээр жил би хонь ноосолдог өдөр тухайн түм түжгэнэж ажил оволзсон өдрийн хамгийн хэрэггүй хүнээр тодров.

айл хунарын бараа хараад, ноосолж тавьсан хонь нь гүйгээд сүрэг дээрээ хүрээд нийлэхээр газар хонио хариулах ёстой болов. цэлмэг нартай сайхан өдрийн үд дунд шахуу хонио бэлчээлээ.

манайхан тэр жил Улаан нурууны шовгор хаданд зусаж байсан юм. Шандны ар болон урд дэнж дээр эгнэн барьсан айлуудаас хүмүүс хүрэлцэн ирж, тэр өдрийн их ажилд тус болж байлаа....

би Зойроон хээр гэдэг өөрийн морио унах дуртай ч энэ удаа Даануугийн халтар гэдэг нас бие гүйцсэн бүдүүн халтар морь унуулав.

хонио ойрхон эргүүлээд ээрээд байж чадсангүй, уул давуулаад алдчихав... харин хэсэг бүлэг хонинууд халуунд шогож зогсоод, гэрийн гаднаас хөдөлсөнгүй.. үс ноосноосоо хагацсан гөлчгөр цагаан юмнууд хэсэг бусагаараа тэндээ үлдэж...

өнөөх өмхий годронгууд голтой шиг миний тамирыг барахаар шинэ ногооны үнэр, яргуй толгой хөөж гүйсээр Алгын энгэрт хүрчхэв ээ...

арай гэж аман дахь хэдийгээ урсгаж хэдэн малаа эргүүлээд... саахалт айлын ах дээр очив...

өнөөдөр миний дүүгийн хишиг өдөр байгаа юу... үгүй ээ би өнөөдөр анх хонинд явж үзэж байна. аан.

түүний эхнэр төрөөд сар болоогүй байсан нь одоо санахад байнга, гэр хот уруугаа дурандаж, дурангаас нүд салгахгүйгээр надтай ярих шалтаг нь байж дээ.. одоо тэр ах миний насан дээр байсийм санаж...

энэ одоо юу вэ ээ.. хүйе яадаг билээ, морио, морио барь гэж хэлж амжихаас урьдаар, бид хоёрын морины олом жир шажигнаж, гөлөм нь хоёр талдаа хийсээд яг л нэг онгоцорхуу юу болж аваад нисчхэв.

чөдөр тушаатай ч гэлээ ч таварцаглаад л алга болов...

ах араас нь гүйж өөрийнхөө морийг гүйцээд надад обой-цув авч шидчихээд миний морины араас гүйв...

эргээд хартал тэнгэрт нэгэн том бор хүрэн өнгийн багана. хүнгэнэсэн дуутай том багана байх ба түүнийг тойр ч жижиг ширхэгтэй чулуунууд эргэлдэнэ. ямар гэгчийн юм болохыг ойлгож ядаж зогсоход мөнөөх их дуутай тэнгэрийн багана үл ялиг гулжганан хазайсхийснээ, миний байгаа зүг рүү хурдтайгаар чиглэн ойртов....

үргэлжлэл дараагийн хэсэгт...
Бичсэн: g84 | цаг: 10:19 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(18)
Сэтгэгдэл:


сэтгэгдэл
хэхэхэхэххэ наадах чинь харин зүгээр юм бишүү
Бичсэн: mongolxvv цаг: 20:00, 2007-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл
ornoosoo bosood ajildaa garlaa oroon bi sanlaa gej awahgvi yu he he
Бичсэн: g84 цаг: 10:17, 2007-09-27 | Холбоос | |


сэтгэгдэл
Пөөх би чинь юу юу бичиж орхио вээээ
Бичсэн: mongolxvv цаг: 18:42, 2007-09-26 | Холбоос | |


сэтгэгдэл
Яасан уудам юуум бэээ монголын ......... нууутаг
Яаааасан уужууууу юм бэээ 84-ийн сэээээтгэл
Яаааагааааад хөөрхиййй цооомиййййг хонь монь болгооодийййгааамбээээээ гэж....
миний нутаг сайхан нутаг ЗУЛАЙ ЦАГААН АЛТАЙГАААН ЗҮҮҮДЭЛЖ СЭ
Бичсэн: mongolxvv цаг: 18:40, 2007-09-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
yrishig sh dee haral daa chi ooriigoo /zewvvn ym peee yiasan
Бичсэн: зочин цаг: 15:24, 2007-09-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
uuriinhuuruu oilgoo, bi dandaa yajeideg gej?
Бичсэн: Tsoomii цаг: 14:42, 2007-09-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
юугжаагаан сонсокуу байна харкуу байна эргүү минь гэжаагаам уу
тэнэгийм чинь яакаад байгаан хэрэлдэхгээд байгаам ууу
чи дандаа яахлээрээ ингажаадийн.........?
Бичсэн: g84 цаг: 14:25, 2007-09-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
not listening icon_23_happy_jig[1].gif
Бичсэн: Tsoomii цаг: 14:15, 2007-09-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
цоом өөрөө тэр Австральдаа очиж модонд авирдаг нэг метрээс цааш хардаггүй нэг тэнэг уутат баавгай болоорой ха ха
эсүүл тэндэхийн хони нь сүрэг-ээрээ яваж мэддэггүй юм гэсэн /байгалийн дайсан байхгүй болохоор тийм тэнэг гентэй гэсэн/ чи тэнд хони болж төрөөд Динго нохойнд бариулаасай хи хи ха ха
Бичсэн: g84 цаг: 13:34, 2007-09-24 | Холбоос | |


Сэтгэгдэл
Юу нь зэвүүн байгаан, чи тэгүүл тэр Австральд очиж өргөн талд нь имж болоол гүйжаахгүй юу
Бичсэн: Tsoomii цаг: 15:00, 2007-09-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
гоё бичжээ....
чулуун хашаа, Зүйлийн гол бүгдий нь санаж байна...
Дарви Бугат гээд зөв бич л дэ big grin
Бичсэн: unenug цаг: 13:03, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
ene ymar zewvvn hog be baij bgaag ni ee
Бичсэн: g84 (зочин) цаг: 12:43, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл

Бичсэн: Tsoomii цаг: 10:40, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
балаараад байгаач, дэлхий ямар тийм жижгхэн юм уу. эсүүл дэлхий ганц монгол орон юм уу,
австрали орос канад ану гээд зөндөө л өргөн уудам газар нутагтангууд, уужуу сэтгэлтэнгүүд байгөөө, зөн-дөөө
Бичсэн: g84 цаг: 07:31, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
Долоон эхнэр авна гэж байсан чинь наймдахь блогоо нээчихсэн байна. Уншсан чинь би бас нутагаа саначихлаа. таалагджийнэ
Миний монголын нутаг шиг уудам сайхан нутаг хаана ч байхгүй.
Бичсэн: Tsoomii цаг: 21:24, 2007-09-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 807 удаа уншигдсан.







:-)
 
xaax