/нутгийн бараа..., үргэлжлэл-1/
.....тэрхүү сонин хачин жигтэй зүйлийг би хэсэг зуур зогсож ажиглаж байснаа, амьсгалах эцэсгүй шороо чулуу, нойтон шамарга ирэхээр нь гүйж очоод, хамт байсан ахын орхиод явсан цувыг задалж нөмрөв. энэ үед агаар хамрын нүхээр багтаж ядан чихэлдэж, амаараа амьсгалахаас өөр сонголт байхгүй байлаа. жижиг ширхэгтэй шороо чулуунууд тагнайн хойд хананд шажигнан цохиж, амаар дүүрэн элс шороо болон, уушги маань задарчих шахан байсан юм.
маш богино хугацаанд хэзээ ч төсөөлж байгаагүйгээр тэрхүү эрчилсэн хуйлралт хүчээ авч, би төд удалгүй ногоон өнгийн цувтай нэлмийсэн юм,...