2008-07-07
СУТАЙН тахилага Ба Монгол орон даяар бороо Хур*

1

2

3

4

5

6

7

8

9

2008-06-01
Нутаг минь*
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2008-06-01
нутаг минь нутаг минь*
Сутайн бараа
алсын бараанд алсалсаар...
тэнд та энд би
сум нутаг минь
2008-05-18
21-р зууны өлсөглөн*
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
2007-09-20
Нулимастай нүдэнд тороогоод үлддэг №2*
/нутгийн бараа..., үргэлжлэл-1/

.....тэрхүү сонин хачин жигтэй зүйлийг би хэсэг зуур зогсож ажиглаж байснаа, амьсгалах эцэсгүй шороо чулуу, нойтон шамарга ирэхээр нь гүйж очоод, хамт байсан ахын орхиод явсан цувыг задалж нөмрөв. энэ үед агаар хамрын нүхээр багтаж ядан чихэлдэж, амаараа амьсгалахаас өөр сонголт байхгүй байлаа. жижиг ширхэгтэй шороо чулуунууд тагнайн хойд хананд шажигнан цохиж, амаар дүүрэн элс шороо болон, уушги маань задарчих шахан байсан юм.

маш богино хугацаанд хэзээ ч төсөөлж байгаагүйгээр тэрхүү эрчилсэн хуйлралт хүчээ авч, би төд удалгүй ногоон өнгийн цувтай нэлмийсэн юм,...
2007-09-19
Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*
Нулимстай нүдэнд тороогоод үлддэг*

нутгийн бараа ээжийн үнэтэй

ариухан шороогоо алгандаа дээдэлсэн алтан нутаг аавын түшигтэй...



түүхий цагаан тоосгон байшингууд, хашаанууд... бүхэлдээ сумын төв маань тийнхүү шавраар босжээ...

би сум уруу наадмын гурван өдөр явган хүрч ирдэг байлаа... улаан эргээс хойшоо, голын хөндийг дагаж баруун талыг нь барьж алхсаар Цагаан Чулуутад зусаж буй гэртээ хүрнэ. маргааш өглөө нь түрүүнийхээ замаар буцаад сум уруу... хурдны морь унах нас болоогүй тул гологдож, хонинд явах ээлж хүлээх насанд хүрээгүй жаал хүү... тийн ийш тийш зөвхөн явган гүйдэг байлаа ганц би ч биш ...